Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах талаар онцгой анхаарч ажиллана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Монголын бизнесийн зөвлөл (МБЗ)-ийн гишүүн байгууллагууд болон хөрөнгө оруулагчдад зориулсан сар бүрийн уулзалтад оролцож, “Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон 2018 оны боломжууд” сэдвийн хүрээнд гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад худалдааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн үр дүн, цаашдын зорилтын талаар танилцуулж, санал бодлоо солилцлоо.
2220 өдөр