Арабын 100 мянган цэргийг Ирак, Сирид оруулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-10 15:39:50

БЕЙРУТ. /TASS/. Арабын болон Персийн булангийн орнуудын 90 мянган цэргийг оруулаад гадаадын 100 мянга орчим цэргийг “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэх зорилгоор Иракт оруулж магадгүй.

Иракийн ИПА /Iraq Press Agency/ агентлагийн мэдээлснээр, энэ тухай тус улсын парламент дахь "Ирада" эвслийн тэргүүн Ханнан аль-Фетлауи “Facebook” дэх хуудсандаа мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, ийм мэдээллийг тэрбээр АНУ-ын Сенатын гишүүн Жон Маккейн, Иракийн Ерөнхий сайд Хейдар аль-Абади нарын хэлэлцээ дууссаны дараа баттай эх сурвалжаас авсан байна. Энэ уулзалт 11 дүгээр сарын 27-нд Багдад хот дахь Америк-Иракийн хамтарсан шуурхай штабт болсон аж. Уг штабт “Лалын улс”-ын эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг зохицуулж байгаа юм.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ