Бээжинд экологийн түгшүүрийн “улаан дохио”-г унтраав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2015-12-10 16:02:42

БЭЭЖИН. /TASS/. Хятадын нийслэл Бээжин хотод экологийн аюулын хамгийн дээд “улаан” түвшнийг тус хотын эрх баригчид цуцалжээ. Их хэмжээний утааны улмаас аюулын энэ дохиог мягмар гарагт асаасан юм.

Долоо хоногийн эхнээс хотыг бүрхсэн хорт утаа пүрэв гарагийн өглөө гэхэд замхарч, одоо Бээжингийн агаар цэвэрхэн болсон байна.

Хэдийгээр хотын оршин суугчид сүүлийн хэд хоногт анх удаа цэлмэг тэнгэр харсан ч хорт хийн баг,  амны хаалтаа тайлахыг яарахгүй байгаа аж. Бээжин хотын агаар дахь хүний эрүүл мэндэд хортой "PM 2.5" тоосонцрын агууламж зарим дүүргүүдэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон шоо метр тутамд 25 микрограммаас бага зэрэг давсан хэвээр байгаа аж. Бээжин хотод дунджаар энэ үзүүлэлт 32 микрограмм байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ