Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-12-12 10:05:22

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ, цас орохгүй.

Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, зүүн болон говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говийн бүс нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.  8-10 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ