Бурундид буй иргэддээ АНУ сэрэмжлүүлэв

Дэлхийд | Нийгэм
aminaa@montsame.mn
2015-12-14 14:26:53

ВАШИНГТОН. /BBC/. Бурундид улс төрийн хүчирхийлэл газар авч буй тул тус улсад аялахгүй байхыг АНУ-ын Төрийн департамент иргэддээ сэрэмжлүүлэв.

Аль болох түргэн хугацаанд Африкийн төвд оршдог Бурунди улсаас гарахыг анхааруулж, сэрэмжтэй аялахыг зөвлөсөн байна.

Баасан гарагт цэргийн 3 байрлалд халдсаны улмаас 87 хүн амиа алдсан гэж Бурунди улсын арми мэдээлсэн юм.

Хүний амь үрэгдсэнийг мөрдөн шалгахыг АНУ-ын “Хүний эрхийн хяналт” бүлэг уриалжээ.

Бурунди улсын Ерөнхийлөгч Пьер Нкурунзиза гурав дахь удаа сонгуульд өрсөлдөнө гэж мэдэгдсэний дараа 4 дүгээр сард тус улсад эсэргүүцэл өрнөж эхэлсэн юм.

Өнгөрсөн сард Бельги иргэддээ сэрэмжтэй аялахыг уриалсан бол Европын Холбоо ажилтнуудынхаа гэр бүл болон онцын шаардлагагүй ажилтнуудыг түр нүүлгэн шилжүүлжээ.

"Хүчирхийлэл үргэлжилсээр буй тул, АНУ-ын Засгийн газрын бие бүрэлдэхүүний ажилтнууд болон онцгой байдлын бус ажилтнуудыг Бурунди улсаас гаргахаар АНУ-ын Төрийн департамент шийдсэн” гэж АНУ мэдэгджээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ