Шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-12-14 17:59:13

 “Ил тод Улаанбаатар Академи” Зөвлөлдөх Ардчиллын танхим, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран маргааш “Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлгийг нийслэлийн Иргэний танхимд кохион байгуулах юм байна.

 Хэлэлцүүлгээр Нийслэлээс авлигыг бууруулах чиглэлээр хийж буй багц ажлууд, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн танилцуулга хийх аж. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан 2015 оны үнэлгээний тайлан, зөвлөмж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй Төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмжийг иргэдийн онооны картаар үнэлсэн үнэлгээ, Нийслэлийн иргэний төсөв зэргийг танилцуулна хэмээн албаныхан хэллээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ