Лавров, Керри нар Москвад хэлэлцээ хийнэ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-12-15 10:17:38

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москва хотод АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй хэлэлцээ хийнэ.

Хоёр орны Гадаад хэргийн сайд нарын энэ удаагийн уулзалт нь энэ жилийн хувьд 20 дахь удаагийнх болж байгаа бол тэд 36 удаа утсаар ярилцжээ. Керри, Лавров хоёр хамгийн сүүлд 12 дугаар сарын 14-нд утсаар ярьсан бөгөөд улс төрийн үйл явцад оруулахгүй байх сөрөг хүчнүүд болон террористуудын жагсаалтыг зөвшилцөх зорилгоор Сирид дэмжлэг үзүүлэх олон улсын бүлгийн /СДҮОУБ/ бага хурлыг шинээр зарлан хуралдуулах зайлшгүй шаардлагатай гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн байна. Хоёр орны сайд нар мөн “СДҮОУБ-ийн зөвшилцлийн зарчмыг даган мөрдөх болон хуралд оролцох уг бүлгийн бүх гишүүний аюулгүй байдлыг хангах нь” чухал болохыг цохон тэмдэглэжээ.

Керри гурав дахь удаагаа ОХУ-д айлчилж байгаа юм. Тэрбээр 2015 оны тавдугаар сард Сочид айлчилсан бол үүнээс хоёр жилийн өмнө Москвад айлчилж байв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг айлчлах бүрт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авч уулздаг бөгөөд энэ удаад ч мөн хүлээн авч уулзах аж.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ