СБД-ийн “Дуулиан-2020”-ын аварга багууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-15 14:59:30

“Дуулиан 2020” тэмцээний Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорлоо.

Энэхүү тэмцээн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн багийн спортыг дэмжих, хөгжүүлэх зарлигийг хэрэгжүүлэх, эрүүл Монгол иргэнийг төлөвшүүлэх хүрээнд өсвөрийн хөлбөмбөгчдийн ур чадварыг сайжруулах, хөлбөмбөгийн спортыг залуу үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Тэмцээнд 11 нас, 13 нас, 15 нас,17 насны ангилалд 28 баг тамирчид өрсөлджээ. Тэмцээний 13 насны ангилалд аваргын алтан медалийн эзнээр 58 дугаар сургуулийн баг тамирчид тодорсон бол мөнгөн медалийг 2-р сургууль, хүрэл медалийг 6-р сургуулийн баг тамирчид хүртсэн байна. Тэмцээний эхний 4 байранд орсон баг тамирчид Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Дуулиан 2020” тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцох эрхтэй болов. “Дуулиан 2020” тэмцээн нь 4 үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд  Улсын аварга шалгаруулах тэмцээнийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг уламжлалтай.

Д.Өлзий

Холбоотой мэдээ