Гомдол ирүүлсэн иргэнд дарамт үзүүлэхгүй байхыг сануулав

Орон нутагт | Дорнод
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 19:10:20

Дорнод аймгийн ЗДТГ хоёр жилийн өмнөөс иргэдийн санал гомдлыг тусгай утсаар авах болсон. Гэтэл иргэдээс ирүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжтэй холбоотой гомдолд тухайн байгууллага хариулт өгөхийн оронд дарамт шахалт үзүүлэх, хэрэв өөрийн ажилтан байвал ажлаас халах зэрэг хандлага гарч байгааг аймгийн удирдлага анхаарууллаа.

Өнгөрсөн долоо хоногийн тухайд Чойбалсан хотын орон сууцны дулаан алдалт их байна гэсэн гомдол тасарсангүй. Холбогдох албаны зүгээс тухайн өдрийн хэмд тааруулж ажил үйлчилгээ үзүүлж байгаа тухайгаа ярьсан.

Хэрлэн сум буюу аймгийн төвд өнөөдрийн байдлаар Сууц өмчлөгчдийн 10 холбоо үйл ажиллагаа явуулж байна. Тэд үйл ажиллагааны чиглэл, холбогдох журмын дагуу орон сууцны айл өрхүүдтэй хамтран ажиллаж, үйлчилгээ үзүүлдэг. Гомдол гаргаж байгаа иргэдийн дийлэнх нь СӨХ-ныхоо төлбөрийг төлдөггүй айл өрхүүд гэдгийг тэд хэлж байсан.

Аймгийн ЗДТГ-ын нээлттэй утсанд ажлын таван өдөрт дунджаар 30 орчим санал хүсэлт, гомдол ирдэг байна.      

Б.Туяа

 

Холбоотой мэдээ