Меркель: ЕХ-ны бүх улс дүрвэгчдийг хүлээж авах хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-10 12:12:19

БЕРЛИН. /NHK/. Дүрвэгчдийн хямрал бол зөвхөн нэг улс дангаараа шийдвэрлэж чадах асуудал биш бөгөөд Европын Холбооны /ЕХ/ бүх улс уг асуудлыг шийдвэрлэхэд оролцох хэрэгтэй гэж Германы Канцлер Ангела Меркель онцлон тэмдэглэлээ.

Меркель өчигдөр улсынхаа хууль тогтоогчдод ингэж хэлжээ.

Түүний хэлснээр, ЕХ-ны гишүүн улс бүр дүрвэгчдийг хүлээж авах хэрэгтэй.

Дүрвэгчдийг хүлээж авахыг эсэргүүцэж буй Зүүн Европын улсуудад тэднийг хүлээж авахыг Меркель уриалсан нь илэрхий байна.

Улсад нь хэдэн мянган дүрвэгч очиж байгаатай холбоотойгоор санхүүгийн асуудал болоод бусад бэрхшээл тулгарч болзошгүй гэж германчууд түгших нь нэмэгдэж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд