Кэмерон: “Лалын ахан дүүс”-ийг Их Британид хорихгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-18 10:46:18

ЛОНДОН. /Xinhua/. “Лалын ахан дүүс” бүлгийн гишүүн байна гэдэг хэт давруу үзлийг илтгэж болох үзүүлэлт хэдий ч тус бүлгийг Их Британид хорихгүй гэж тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдэв.

“Лалын ахан дүүс” бүлгийн зарим гишүүн хэт давруу үзэлтэй байж болзошгүй” гэж парламентдаа бичгээр хүргүүлсэн мэдэгдэлдээ Кэмерон дурдсан байна.

Тус бүлгийн үзэл баримтлал, үйл ажиллагааг Их Британи үргэлжлүүлэн шалгах боловч хөдөлгөөнийг бүрэн хорих хүртэл арга хэмжээ авахгүй гэж Кэмерон мэдэгдэв.

Хэт давруу үзэл “Лалын ахан дүүс”-т хамаатай тухай, удаан хүлээгдсэн бодлогын дүгнэлтээ Их Британийн Засгийн газар нийтэлсний дараа Кэмерон мэдэгдлээ хийсэн юм.

“Хамас” бүлэглэлийн амиа золиослогчийн үйлдсэн халдлагыг, энгийн номхон иргэдэд халдсаныг Их Британид буй, “Лалын ахан дүүс”-тай холбоотой хүмүүс сайшаасан” гэж дүгнэлтэд тэмдэглэжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ