Дэлхийн банктай хамтран “COP17” бага хурлын бэлтгэлийг хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-28 14:17:35

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсад 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын “СОР17” олон улсын хурлын бэлтгэлийг Дэлхийн банк бүх талаар дэмжиж, техникийн багийг дараа сард Улаанбаатар хотод ажиллуулна.


АНУ-ын Вашингтон хотноо болж буй Олон улсын байгаль хамгаалах бүлгийн хоёр жил тутмын түншлэл, хөрөнгө оруулалтын чуулганы үеэр БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Жүрген Фёгеле (Juergen Voegele)-тэй уулзах үеэр энэ тухайгаа илэрхийлснийг салбарын яам мэдээлэв.


Уулзалтын үеэр талууд “СОР 17” бага хурлын бэлтгэл болон байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтын ажиллах тухай санал солилцсон байна. Мөн талууд хөдөө аж ахуйн салбарыг ногооруулах, хөрс, усны чанарыг сайжруулахад хамтран ажиллах, системийн аргачлалыг нутагшуулах, шийдлийг бодит ажил хэрэг болгоход анхаарахаа онцлон тэмдэглэжээ.



Холбоотой мэдээ