Онцгойгийн албан хаагчид төвийн тойрог замын цасыг цэвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-18 12:03:02

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид Мөрөн суманд цас орсны улмаас хальтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан өөрсдийн санаачилгаар аймгийн төвийн гол тойрог газруудын замын цасыг цэвэрлэж зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Онцгой байдлын газар нь иргэдээс ирсэн дуудлагын дагуу түргэн шуурхай очиж ажиллах үүрэгтэй хэдий ч тойрог замууд мөстсөн үед осол аваар гарах аюултай байдаг учраас авран хамгаалах үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийг зорьж байгаа гэнэ.

Онцгой байдлын газрын аврагч гал сөнөөгчид 2015 он гарсаар тухай бүр ажиллаж аврах, унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулснаар 10 хүний амь нас, 366,7сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ