“Бурхан өршөөхгүй” бэсрэг жүжиг тавина

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-12-18 15:43:07

Дорноговь аймгийн Ноён нутагт Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрын уран бүтээлчид хүний эрх,  гэр бүлийн хүчирхийлийн эсрэг сэдэвт “Бурхан өршөөхгүй” нэртэй шинэ бэсрэг жүжгийг тайзнаа амилуулахаар ажиллаж байна. 

Жүжгийн зохиолыг тус театрын дарга, яруу найрагч Л.Эрдэнэбат бичсэн бөгөөд найруулагчаар “Гэгээн муза-2013” наадмын эрэгтэй шилдэг дүрийн шагналт, жүжигчин А.Баярсайхан ажиллажээ. Жүжгийн зохиол нь УДЭТ, “Нээлттэй нийгэм” форум, “Глоб интернэйшнл” ТББ хамтран хэрэгжүүлж байгаа “Хүний эрхийн төлөө-2015” уриан дор “Театр хүний эрхийн төлөө” төслийн хүрээнд уран бүтээлчдийн дунд зарласан жүжгийн уралдаанд шалгарч, мэргэжлийн шүүгчдийн  үнэлгээг авсан бүтээл аж.

Дээрх жүжгийн зохиолын онцлог  нь ердөө 20 минут үргэлжлэхийн зэрэгцээ мэргэжлийн тайз чимэглэл хэрэглэлгүйгээр аль ч байгууллагын заал танхимд тоглож болох бөгөөд бүтээлээрээ  хүний эрх, хүчирхийллийн асуудлыг орон нутгийн  төрийн болон төрийн бус байгуулллагын үйл ажиллагаа, шийдвэр гаргагчдын түвшинд хүргэх, анхаарал хандуулах, бодлого шийдвэрт нь нөлөөлөх зорилготой юм.     

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ