Цэцэг өвчнөөр 1100 гаруй толгой хонь өвчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-18 15:45:45

Энэ оны 12 дугаар сарын 17-ны  байдлаар Дорноговь аймгийн Айраг, Сайхандулаан,  Эрдэнэ, Замын-Үүд  сумын  26 өрхийн 1148 толгой хонь цэцэг өвчнөөр өвчилснийг мал эмнэлгийнхэн тогтоож 668 толгой хонийг устгалд орууллаа. 

Үүнээс хамгийн их буюу Сайхандулаан сумын Цохио багийн Гүн шанд гэдэг газарт нутаглаж буй малчин Д.Одсүрэнгийн хотонд 380 толгой хонь цэцэг өвчний халдвараар өвчилсөн болох нь УМЭАЦТЛ-ийн  12 дугаар сарын 16-ны  шинжилгээний хариугаар тогтоогдсон тул “Хонь ямааны цэцэг өвчинтэй тэмцэх заавар”-ын дагуу аймгийн Онцгой комисс шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын 2015 оны 01 тоот албан даалгавар, Аймгийн Онцгой комиссын “Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах тухай”  энэ оны 01 албан даалгаврын дагуу аймгийн УЦУОША, ХХААГ-аас өвөлжилтийн нөхцөл байдлыг мэдээг өдөр бүр, төвлөрсөн дулаан хангамжийн талаарх мэдээлэл, сумын өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээллийг долоо хоног бүрийн баасан гарагт тогтмол авч албаныхан аймгийн Онцгой комиссын даргад  танилцуулж байхаар тогтов.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ