Мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглов

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-12-18 16:33:58

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатарын захирамжаар мотоциклийн хөдөлгөөнийг ирэх оны 2-р сарын 8 хүртэл түр хориглов.

Хүйтний улиралд хальтиргаа гулгаа үүсч авто замын нөхцөл хүндэрсэн үед мотоциклоор замын хөдөлгөөнд оролцсоны улмаас эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй төдийгүй зам тээврийн осолд өртөх аюултай тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор жил бүр ийн хориглодог байна. Энэ жилийн хувьд харьцангуй дулаан байсны улмаас мотоциклийн хөдөлгөөнийг ийнхүү хожуу хориглож байгаа бөгөөд захирамж зөрчсөн иргэдэд арга хэмжээ авна гэдгийг аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа.

Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ