Хадгаламжийн хүүнд татвар ногдуулах хугацааг хойшлуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төсөлд хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах хугацааг дахин сунгах асуудлыг тусгасан юм.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 11 их наяд төгрөгийн хадгаламж байгаагаас 4.9 их наяд төгрөгийн буюу нийт хадгаламжийн 45 хувь нь 100 саяас дээш төгрөгийн, 55 хувь нь түүнээс доош төгрөгийн хадгаламж байгаа аж.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Д.Батцогт хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.
Б.Туул