Удирдлагын академийн онлайн хичээлд элсэлт авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-21 11:18:22

Улаанбаатар хот дахь Удирдлагын академын онлайн элсэлт Булган аймагт эхэллээ.

Сурах эрмэлзлэл бүхий залуусын зардал мөнгө, цаг завыг хэмнэх, тэднийг эдийн засгийн хямралтай үед орон нутагтаа суралцах боломжоор нь хангах зорилготой энэхүү хичээл  явагдах гэж байгаа юм байна. Энэхүү онлайн хичээл нь үнэ төлбөргүй бөгөөд 16 кредит байх юм байна. Төрийн албан хаагч байх, интернэт орчинтой байх, өөрийн ажилладаг албан тушаалд нийцсэн байх гэсэн 3 үндсэн шалгуурыг тавьж байгаа юм байна.

П.Батням

Холбоотой мэдээ