Г.Мэнд-Ооёогийн баримтат уран зохиолууд уншигчдын гарт

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-21 12:52:48

Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо баримтат уран бүтээлийн чуулган болох эсээ, нийтлэл, хөрөг, тэмдэглэлүүдийн шинэ эмхэтгэл “Гол ус тунгалагших цаг” номоо уншигч олондоо өргөн барилаа.

Энэхүү номд зохиолчийн түүх, соёл, байгаль, экологийн сэдвээр бичсэн эсээ, нийтлэлүүдээс гадна, нэртэй уран бүтээлч, эрдэмтэн мэргэдийн тухай хөрөг, гадаад орнуудын соёлын ертөнцөөр аялсан тэмдэглэл зэрэг сонирхолтой бичвэрүүд, өөрийн уран бүтээлийн болон зохиогчийн дотоод ертөнцийг нээсэн эсээ багтжээ.

Баримтат зохиолын чуулган энэ ном цаг үеэ илэрхийлсэн уран бүтээлчийн сэтгэлийн толь болсон төдийгүй залуу үеийнхэн өөрсдийн дотоод ертөнцөө илэрхийлж сурахад гарын авлага болох юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ