Цас орж, хүйтний эрч чангарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-12-21 13:26:59

Маргааш нутгийн хойд хэсгээр, энэ сарын 23-нд нутгийн баруун хэсгээр цас, 24-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж салхи баруун хойноос 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна.

Хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус өдөртөө 17-22 градус хүйтэн байна.  Хугацааны эцсээр хүйтний эрч суларна.

Энэ сарын 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос5-10 м/с, 25, 26-нд зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 

Холбоотой мэдээ