Мөрөн сумынхны 68,3 хувь нь стандартын бус саванд усаа хадгалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-21 16:29:14

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Мөрөн сумын Засаг даргын тамгын газартай хамтран 13 багийн 10400 айл өрхийг хамруулан ундны усны савны хэрэглээний байдалд тандалт судалгааг хийхэд 68,3 хувь нь стандартын шаардлага хангахгүй саванд усаа хадгалж хэрэглэдэг болох нь тогтоогджээ.

Судалгааны үр дүнг үндэслэн, аймгийн Эрүүл мэндийн газар, “Unisef” олон улсын байгууллагатай хамтран ундны усны аюулгүй байдал, хуванцар савны зориулалт, хэрэглээний талаар иргэдэд зориулан Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлалтай худаг усан сангуудад сэрэмжлүүлэг байршуулах, хүмүүсийн дадал хэвшил түлхүүрийн оосор хэлбэрээр зөвлөмж гарган иргэдэд сурталчилан хүргэх ажлыг зохион байгуулж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрсдлийг бууруулах арга хэмжээг авч ажиллаж байгаа ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ