Японы дипломатуудад халдахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-11 10:10:32

ТОКИО. /NHK/. Дайсан улсуудын иргэд, тэдний дотор Японы дипломатуудад халдахыг дэмжигчдэдээ “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэл уриалжээ.

Тус бүлэглэл уржигдар онлайнд тавигдсан “Dabiq” сэтгүүлийн сүүлийн дугаарт ийм уриалга гаргасан байна.

Дэлхийн христийн шашинт 70 гаруй улсын ард иргэдэд, тэдний дотор, Босни-Герцеговин, Малайз болон Индонез улс дахь Японы дипломат төлөөлөгчийн газрынханд, Албани болон бусад улс дахь Саудын Аравийн дипломатуудад халдахыг тус бүлэглэл дэмжигчдэдээ уриалжээ.

Яагаад эдгээр улсын иргэдийг онилох болсныг тус сэтгүүлд бичээгүй байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд