Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн хүч болно гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-11 10:36:40

Энэ жилийн  Зуны Давосын чуулган  БНХАУ-ын Да Лянь хотноо энэ сарын 9-11 ний өдөр  болж байна.

Хятадад 9 дахь жилдээ болж буй энэ чуулганы үеэр Хятадын эдийн засгийн  шинэ нөхцөл байдал, Их бүтээн байгуулалт болон инноваци, шинэ технологийн  хөгжлийг үргэлжлүүлэх тухай санаачлагыг өргөн хүрээнд хэлэлцэн Засгийн газар болон  аж ахуйн нэгжийн  нягт хамтын ажиллагааг  урагшлуулахад чиглэгдэж байгаа аж.

Чуулга уулзалтад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Юрий Трутнев нарын хүмүүс оролцож байгаа юм.

Мөн түүнчлэн Азербайжан, Гүрж, Латви, Малайз, Монгол, Казахстан, Швед, Японы төлөөлөгчид, "Митсубиши", "Алибаба групп", "JPMorgan Chase", "Dow Chemical", "Unilever", "ArcelorMittal" зэрэг үндэстэн дамнасан корпорациудын төлөөлөл нийт 90 гаруй улс орны 1700 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

 БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд   энэ сарын 9-ний өдөр гадаад, дотоодын  аж ахуйн нэгжийн төлөөлөгчидтэй  уулзах үеэр Хятадын эдийн засгийн талаар  7 зүйлийг  онцлон хэлэв.

1. Хятадын эдийн засаг хэлбэлзэлтэй байгаа, гэхдээ  хөгжлийн нөөц сайн байна.

2.Хятадын санхүүгийн тогтолцооны  өөрчлөлтийн чиглэл өөрчлөгдөхгүй, зогсолтгүй аажмаар хийгдэнэ.

3. Хятад улс тогтолцооны шинжтэй санхүүгийн хямралаас сэргийлж чадна.

4. Хятад улс дэлхийд валютын дайн үүсгэхийг хүсэхгүй.

5.Юанийн  олон улсын гуйвуулга нэмэгдэж, долларыг валют болгох улс орнууц цөөрч байна. 

6. Хятадын Засгийн газрын  өр бага, хураан цуглуулах, бэлтгэлтэй байх явдал Хятад хүний том философи.

7. Хятад Улс дэлхийн эдийн засгийн хямралын эх үүсвэр бус дэлхийн эдийн засгийн өсөлтийн хүч болно хэмээн ярьсныг Синьхуа агентлаг уламжилж байна.

 Энэ удаа Шинэ тэргүүлэгчдийн  чуулга хэмээн нэрлэж буй  Зуны Давосын чуулган нь  Дэлхийн эдийн  засгийн форумын  тэргүүлэгч Клаус  Шваб ,  БНХАУ-ын өмнөх Ерөнхий сайд Вэнь Зяо Бао нар санаачлан 2007 оноос жил бүр   БНХАУ-ын Тяэньжин болон Да Лянь хотод   зохион байгуулах болжээ. Дэлхийн эдийн засагт ихээхэн үүрэг гүйцэтгэх болсон Үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүдтэй  Засгийн газруудын үйл ажиллагаа, төлөвлөгөөг уялдуудан дэлхийн эдийн засгийн  хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой  юм. Дэлхийн 1000 хүчирхэг ААН болон  улс орнуудын Засгийн газрын  хамтран ажиллах яриа хэлэлцээний талбар болдог нь энэ чуулганы ач холбогдол оршиж байгаа юм.

Жил бүрийн эхээр  Швейцарийн  Давос хотноо болдог  Дэлхийн эдийн засгийн  чуулга уулзалттай  харилцан   уялдаа холбоотой  учраас "Зуны Давос" хэмээн нэрлэх болжээ.

 

Бээжин хот Д.Энхчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд