МАН-ын дарга М.Энхболд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-31 12:06:52

МАН-ын дарга М.Энхболд нийт ард түмэндээ хандаж, шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр мэндчилгээндээ, "Алдаа оноогоо ухаалгаар цэгнэн, хуучин оноо үдэж шинэ оноо эргэцүүлэл бодрол, эрч хүч дүүрэн угтаж буй Та бүхэндээ эрүүл чийрэг, энх тунх, элбэг баян, сэтгэл амар байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье! Хуанлийн хуудас 365 удаа эргэж, өнөөдрөөс илүү сайн сайхныг авчрах шинэ жил, шинэ он хаалга тогшиж байна. Айлчлан ирж буй 2016 онд айл бүрийн хойморт инээд цалгиж, хүн бүрийн сэтгэлд жаргал хурах болтугай.
Та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэе" гэжээ.

 

Холбоотой мэдээ