Засгийн газрын хуралдаанаар 13 асуудал хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газрын 2016 оны анхны хуралдаан өнөөдөр 16:00 цагаас товлож, 13 асуудал хэлэлцэх, таван асуудалтай танилцахаар төлөвлөжээ.
Өнөөдрийн хуралдаанаар Хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр батлах, "Дэлхийн монголчууд" хөтөлбөр батлах, “Монгол Улсын гадаад сурталчилгаа"-ны хөтөлбөр батлах тухай болон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын санаачлан боловсруулсан Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ХАА-н үйлдвэрлэл, технологийн парк байгуулахад Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудал хэлэлцэх юм.
Үүнээс гадна Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг Монгол Улсад буцаан олгохтой холбоотой асуудалд Гарын үсэг зурах эрх олгох, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоооронд Боловсролын салбарт хамтран ажиллах, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2016 оны хэмжээг тогтоох зэрэг асуудал багтсан байна.
Н.Туяа