Хятадын цэргийн онгоцууд Спартли арлын дээгүүр нисч эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /BBC/. Өмнөд Хятадын тэнгис дэх хиймэл арлын дээгүүр цэргийн онгоцууд нь нислэг үйлдэх эрхтэйгээ хамгаалсан мэдэгдлийг Хятадын эрх баригчид хийжээ.
Газар нутгийн маргаантай байгаа Спартли бүлэг арлын нэг дээр Хятадын байгуулсан нисэх онгоцны буудалд тус улсын онгоц анхны буултаа хийснийг Вьетнам буруушаасан байна.
Хэдийгээр эзэмших эрхтэй гэж бүс нутгийн бусад улс мэдэгдэж байгаа боловч Өмнөд Хятадын тэнгисийн бараг бүх усан нутаг дэвсгэр Хятадад харьяалагдана гэж тус улсын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.
Хятадууд Спратли бүлэг арлын хэд хэдэн шүрэн хадны эргэн тойронд шинэ газар нутаг байгуулах томоохон ажлыг хэдэн жил хийж байгаа билээ.
Бээжингийн эрх баригчид энд агаарын бааз байгуулах гэж байна хэмээн бүс нутгийн олон орон сэжиглэж байгаа юм.
Д.Жаргал