Улаанбаатарт зарим шинэ орон сууцны үнэ бага зэрэг өсчээ

ВИДЕО МЭДЭЭ
admin@example.com
2015-06-29 10:46:47

3 р сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх сараас 0,1 хувиар өссөн байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6,7 хувь, сүүлийн 8 сард 6,2 хувиар буурсныг  Тэнхлэг зууч компаниас хийсэн орон сууцны үнийн индексийн судалгаагаар харуулжээ. 3 р сард орон сууцны үнэ харьцангуй тогтворжих хандлагатай байсан ч өртөг өндөртэй шинэ орон сууцнууд нийлүүлэгдсэнээс орон сууцны үнэ өмнөх сараас бага зэрэг өндөр гарсан гэсэн тайлбарыг өгч байна. Шинэ орон сууцны   үнийн өсөлтийн дүнг нэгжлэн авч үзвэл СБД-т хамгийн  өндөр буюу мкв-ийн дундаж үнэ 3.10 хамгийн бага нь СХД-т 1.69 сая төгрөг байна.  Ерөнхий дундаж нь 1,7 сая байгаа бөгөөд ирэх 4 сар хүртэл үнэ харьцангуй тогтонги байх төлөвтэй байна гэнэ. Тэгвэл  хуучин орон сууцны үнэ 3 р сард буурсан дүнтэй байна
Хуучин орон сууцны 2 өрөө байрны үнийг авч үзвэл дунджаар 96,028, 000 төгрөг байгаа нь жилийн өсөлтөөс 5,8 хувиар буурсан дүнг харуулж байна. Харин сарын өсөлт 0,1 хувиар буурчээ. Хуучин байрны хамгийн үнийг Сүхбаатар дүүрэг үзүүлж байгаа бөгөөд мквт нь 114,2 төгрөг байна. тэгвэл хамгийн хямд нь СХД т 77,4 төгрөг байна. Иргэдийн хувьд 2 өрөө байр худалдан авах боломж  3-4 өрөө байр худалдан авах боломжоос харьцангуй их байна гэнэ. Судалгааг Тэнхдэг зууч компани 4408 орорн сууцны үнийг хамруулан гаргажээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд