Хууль сурталчлах ажил үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-11 15:09:18

Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагуудын Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ өнөөдөр Чингэлтэй дүүргийн   Эрх чөлөөний талбайд /11:00-16:30 минут/ үргэлжилж байна.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас энэ үеэр  эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийг сурталчлан, зөвлөлгөө мэдээлэл өгөхөөс гадна иргэний харьяалал, виз, бүртгэл, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой холбогдох материалыг хүлээн авч,  зорчигч, тээврийн хэрэгслийн  улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагааг иргэдэд гарган өгч байна.

Дараагийн өдөрлөг Хан-Уул дүүргийн Соёлын төвийн урд талбайд энэ сарын 14-ний өдөр /11:00-16:30 минут/  болно.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд