Сумын хүүхдүүдийн 90 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 13:00:21

Өнгөрч буй 2015 он хэдийгээр улс орны эдийн засаг хямралтай, хүндхэн байсан ч Сэлэнгэ аймгийн Мандал сумынхан хамтын хүчээр олон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж, нутгийнхаа хөгжлийн шатыг ахиулж чаджээ.

Тухайлбал энэ онд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Нархан”, “Янзагахан” цэцэрлэгүүдийн өргөтгөл, “Тарни” 8-р багт шинээр барьсан цэцэрлэгийн барилгын ажлууд дуусч нээлтээ хийжээ. Мөн 100 хүүхдийн “Мишээл” цэцэрлэг ашиглалтанд ороход бэлэн болсон байна. Эдгээр цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулж эхэлснээр сумын сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 90 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байгаа юм байна. Мөн нэгдсэн эмнэлэгийн 4 давхар өргөтгөлийн барилга ашиглалтанд орж, Аврах гал унтраах 19-р ангид Улсын төсвөөр хийгдэж байгаа Иж бүрэн Депогийн барилга, 1000 тн-ын багтаамжтай өвөл, зуны хүлэмж, зоорины цогцолбор аж ахуйн барилгууд ашиглалтад ороход бэлэн болжээ. 2015 онд хийгдсэн бүтээн байгуулалтын томоохон ажлуудын нэг бол зам засварын ажил байсан аж. Сумын хэмжээнд нийт 103.3 км замыг хусч тэгшлэн 15.8 км асфальтан замыг шинээр хийж, 8260 м газарт 207 ширхэг замын гэрэлтүүлгийн ажил хийгдсэн байна.  

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ