Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 10:48:33

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газраас “Ерөнхийлөгчийн зарлиг” гардуулах арга хэмжээ зохион байгууллаа.

Энэ сарын 4-нд болсон тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 12-р сарын 23-ны өдрийн 189 дүгээр зарлигаар Л.Одбаатарыг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн, Б.Эрдэнэхишигийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.

Ерөнхийлөгчийн зарлиг гардуулах ёслолын арга хэмжээнд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван, Сум дундын эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар, Аймгийн прокурор Ж.Мөнхжаргал, Прокрорын газрын Тамгын газрын дарга С.Батзул, Шүүхийн шинжилгээний албаны дарга Д.Ганхуяг болон Тахарын албаны дарга Б.Чинбаатар нар оролцлоо.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ