Футзалын хасагдах шатанд өрсөлдөх 16 баг тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-13 15:07:30

МХБХ-ны футзалын өсвөр үеийнхний УАШТ-ий 11, 13 хүртэлх насны ангиллын тоглолтууд "Футзалын ордон"-д үргэлжилж байгаа бөгөөд хасагдах шатанд өрсөлдөх 16 баг тунаж үлдлээ.

Энэ сарын 6-нд эхэлсэн тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж, нас бүрийн ангиллын хасагдах шатандаа өрсөлдөх багуудын нэр тодорлоо. 32 баг өрсөлдөж буй 13 хүртэлх насны ангилалд Б.Батзаяа ерөнхийлөгчтэй "ДМЮ" клуб хүч, ур чадвараараа тэргүүлж байна. Тэд хэсгийн гурван тоглолтод гурав хожиж, нийт 39 бөмбөг хийж, гурвыг алдсан үзүүлэлттэйгээр "Н" хэсгийг тэргүүлэв. "ДМЮ" клубын 13 хүртэлх насны баг өнгөрсөн онд БНСУ-ын Ансён хотод болсон Азийн өсвөрийн хөлбөмбөжгчдийн Фестиваль, БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотод болсон олон улсын тэмцээнд тус тус гуравдугаар байр эзэлсэн билээ.

Харин 11 хүртэлх насны ангилалд "Сэлэнгэпресс", "Сүмида", "Туулын том тулнууд", "Арвис" клуб, Архангай аймаг, Чингэлтэй дүүргийн шигшээ баг хүчтэй өрсөлдөгч багуудаар тодроод байна. УАШТ-ий хасагдах шатны тоглолтууд өнөөдөр эхэлж, аваргууд ням гарагт тодорно.

Д.Өлзий

Холбоотой мэдээ