Шингэрүүлсэн хийн түлшний агуулахад газ дэлбэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-15 10:59:54

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дахь  “Гэгээнтэн” үйлчилгээний цогцолборын ойролцоо  байрладаг хэрэглээний шингэрүүлсэн хийн түлшний  4х4 хэмжээтэй агуулахад  газ дэлбэрчээ. 

Шуурхай дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн албан хаагчдыг очих үед дэлбэрэлтийн доргилтын улмаас шингэрүүлсэн хийн түлш хадгалдаг агуулахын хананд нуралт үүсчээ. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй байна. Онцгой байдлын албаны аврагчид шуурхай ажиллаж агуулах  дотор байсан 50 кг-ийн таван ширхэг баллоныг аюулгүй газар гаргав.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ