Сураггүй боллоо гэсэн иргэн айлаас олджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 21:10:29

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Бүрэн бүст” гэдэг газар хүн сураггүй болоод байсан нь өнөөдөр олдлоо.

Аймгийн төвөөс зүүн зүгт 55 км-т иргэн  Х /55 настай, эрэгтэй/  нь малчин Ө-ийхөөс  2016.01.17-ны өдрийн 17:00 цагийн үед гараад сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр 01:15 цагт хүлээн авч Булган  аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Тэд түүнийг 18-ны өдрийн 04:57 цагт малчин Ө-ийхээс зүүн тийш 1 км-т айлд байсныг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө гэсэн мэдээллийг  ОБЕГ-аас мэдээллээ.

П.Батням

Холбоотой мэдээ