Нэгдүгээр сарын 20-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-20 08:21:14

09.00 цагт Олон Улсын түншлэгч байгууллагуудын зөвлөлдөх уулзалт Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд болно.

09.00 цагт Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг Шангрила зочид буудал зохион байгуулна.

09.00 цагт Баялгийн сан буюу “Ирээдүйн өв сан”-гийн тухай хуулийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлэг Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.

09.00 цагт Нийслэл, 21 аймгийн 200 бага ангийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт БГД-ийн 20-р сургуульд болно.

10.00 цагт Эрүүл мэнд, спортын яам, харьяа газруудын удирдах албан тушаалтнуудтай эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж болон Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 6 дугаар тогтоолын хэрэгжилтийн асуудлаарх уулзалт Эрүүл мэнд, спортын яамны байранд болно.

10.00 цагт Зохиолч С.Дашдооровыг дурсахуй өдөрлөг СУИС-ын оюутны театрт болно.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Мандах өглөө” жонш, нүүрсний компани монголын нөлөө бүхий хүнд ихээхэн хэмжээний мөнгө залилуулсан талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Улсын Филармонийн 2016 онд тоглох нийт уран бүтээлүүдээ танилцуулах болон "Монгол уран бүтээл" төслийн нээлтийн тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал Монгол улсын Филармонид болно.

13.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, НИТХ, ТББ-тай хамтран “Төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох” нь сэдэвт хэлэлцүүлгийг Хангарди ордны 14 давхарт зохион байгуулна.

14.00 цагт Монголын Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөнөөс сэтгүүлчидтэй хийх чөлөөт уулзалт МҮЭХ-ны байранд болно.

Төрийн ордонд

09.00 цагт “А” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “А” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “А” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “А” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

15.00 цагт “А” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ