Өмнөд Хятадын тэнгис дэх БНХАУ-ын байгууламжууд иргэний зориулалттай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-20 08:46:29

ТОКИО. /NHK/. Өмнөд Хятадын тэнгис дэх хиймэл арлууд дээрх байгууламжууд иргэний зориулалттай гэж БНХАУ-аас Японд суугаа Элчин сайд Чөн Юнхуа мэдэгдэв.

Далайн аврах, хайх ажиллагаа болон эрүүл мэндийн үйлчилгээнд зориулсан дохионы цамхаг болон бусад байгууламжийг БНХАУ барихаар төлөвлөж байна гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, нэхэмжилсэн арлуудад хэрэгжүүлж буй БНХАУ-ын төслүүд нь тусгаар тогтнолоо хамгаалах зорилготойг дурдаад, бусад орон, тухайлбал, арлууд дээрх инженерийн ажлыг Филиппин хийсэн гэж мэдэгдсэн байна.

БНХАУ энэ сард “Fiery Cross” арлууд дахь хиймэл арал дээр туршилтын нислэг үйлджээ.

БНХАУ олон улсын хуулийн дагуу иргэний нислэг үйлдсэн бөгөөд тус нисэх зурвасыг аврах ажиллагаанд ашиглана гэж тэрбээр мэдэгдээд, БНХАУ-ын байгууламжууд иргэний зорилготойг онцлон тэмдэглэв.

Өмнөд Хятадын тэнгис дэх эдгээр аралд цэргийн зориулалттай байгууламж барьж байна гэж БНХАУ-ыг АНУ болон бусад орон буруушааж байгаа билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ