“Шүрэн”-гийн УЦС барих асуудлыг олон нийтээр хэлэлцүүлэхийг шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-20 10:47:50

УЛААН-ҮД. /baikalfinans/. Байгал нуурын гол цутгал болох Монголын Сэлэнгэ мөрөнд барих “Шүрэн”-гийн усан цахилгаан станцын /УЦС/ барилгын асуудлыг олон нийтээр хэлэлцүүлэх хүсэлтийг ОХУ-ын Буриад улсын байгаль хамгаалагчид болон оршин суугчид тус улсын тэргүүн Вячеслав Наговицынд тавьжээ.

Ийм хүсэлт тавих болсон нь байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ боловсруулах техникийн даалгавар болон Буриадын оршин суугчдын санал хүсэлтийг тусгаагаагүй уг төслийн бүс нутгийн экологийн үнэлгээгээ Монголын тал  нийтэлсэнтэй холбоотой байна.

Үүний сацуу тэд Монголын Засгийн газар Сэлэнгэ мөрөн болон түүний цутгалуудад УЦС барихаар төлөвлөж байгаад санаа зовж байгаа аж.

Сэлэнгэ мөрний сав газарт УЦС барих төслийг хэрэгжүүлснээс учрах сөрөг үр дагаврын талаарх Буриадын оршин суугчдын санал бодол, болгоомжлолыг  Монголын Засгийн газарт болоод энэ төслийн боломжит хөрөнгө оруулагчдад хүргэхийн тулд Буриадын Кабанск дүүрэгт олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг байгаль хамгаалагчид Вячеслав Наговицыноос хүсчээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ