Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан ням гарагт Монгол бөхийн өргөөнд болж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат "Хан Хэнтийн аварга" дэвжээ, Эрдэнэтийн УБҮ-ийн "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх улсын харцага Энхтөгсийн Оюунболд найм даван түрүүллээ.
Харин Увс аймгийн Давст сумын харьяат "Алдар" спорт хороо, ЗХ-ний 350-р анги, "Увснуур" дэвжээ, ТЭЦ-IV, "Гацуурт" групп, "Сан" дээд сургуулийн бөх улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв. Энэ намрын нээлтийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, Ө.Даваабаатар, Ж.Амартүвшин, Б.Одгэрэл, улсын начин Б.Баянмөнх, Л.Цэрэнтогтох, Ч.Батчулуун, Б.Бадамсүрэн, А.Алтанхуяг, Э.Даш, аймгийн хурц арслан Б.Ганхуяг, Б.Эрдэнэхүү, С.Ариунбилэг, Б.Мижидсүрэн, аймгийн арслан А.Отгонбаатар, М.Бадарч нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосон юм.
Д.Өлзий
Сэтгэгдлүүд