Малчид малаа зах зээлийн үнээс хямд борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-24 11:13:36

Завхан аймагт өвөлжилт хүндэрсэн энэ үед бэлэн мөнгөний хомсдол их байна.

Харин хөдөө сумдад болон аймгийн төвд өргөн хэрэглээний барааны үнэ хэвийн байна.  Улиастайд хонины мах кг нь 4000 төгрөг, үхрийн мах  4500, ямааны мах3000 төгрөгөөр борлогдож байна. Харин сүү нэг литр нь 2500, гурил нэг кг нь 950-850 төгрөг, будаа нэг кг нь 2200 төгрөг, элсэн чихэр нэг кг нь 1800 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Малчид малаа их хэмжээгээр нядалж зарж байгаа болохоор тэр үү махны ченж нар малчдын гар дээрээс малыг хямд үнээр авчихаад зах зээлд хэд нугалан зарж байна. Өнөөдөр аймгийн төвд махны захад мах үнэтэйгээс биш хөдөө сумдад өнгөрсөн жилээ малын үнэ буурч өвлийн идэш үхэрний үнэ гэхэд 150-200 мянган төгрөгөөр буурсан байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ