Хүүхдүүд түлэгдэх, бэртэж гэмтэх нь элбэг байна

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 22:51:12

2015 оны байдлаар аймгийн БОЭТ-ийн Гэмтлийн тасагт 69 хүн хэвтэн эмчлүүлсний дийлэнх нь 0-5 насны хүүхдүүд байсан байна.

Эцэг, эхийн анхаарал хайхрамж муугаас хүүхдүүд буцалсан ус, халуун цай, зуух, плитка, индүүнд түлэгдэн амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал их гардаг гэдгийг эмч нар хэлж байгаа юм.

Зөвхөн түлэгдэлт ч биш, бага, насны хүүхдүүд юм залгих, цахилгаанд цохиулах, машин тэрэгнээс унах байдлаар гэмтэж ирдэг байна.  Иймээс эцэг, эхчүүд анхаарал халамжаа сайжруулж, бага насны хүүхдийг зориулалтын манежинд хийх юмуу, эсвэл дээр үеийн уламжлалт аргаар уяж, хөдөлгөөнийг тодорхой хүрээнд хорьж байвал осол гэмтэлд өртөхгүй байхыг эрүүл мэнд, хуулийн байгууллагуудаас нийт эцэг эхчүүдэд сануулж байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ