АНУ, ОХУ-ын батлан хамгаалахын төлөөлөгчид уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-29 10:14:53

ВАШИНГТОН. /Xinhua/. Сирийн агаарын орон зайд аюулгүй нислэг үйлдэх тухай АНУ-ОХУ-ын санамж бичгийн хэрэгжилтийг хэлэлцэхээр тус хоёр улсын батлан хамгаалахын албаны хүмүүс өчигдөр видео бага хурал хийжээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайдын Олон улсын аюулгүй байдлын зөвлөхийн үүрэг гүйцэтгэгч Элисса Слоткин, Стратегийн төлөвлөгөө, бодлого хариуцсан Нэгдсэн ажилтнуудын дарга Кеннет Ф. Маккензи болон ОХУ-ын Батлан хамгаалах яамны ажилтнууд бага хурлыг хамтран даргалсан гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Петер Күүк мэдэгдэв.

“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх АНУ тэргүүтэй эвсэл болон Сири дэх ОХУ-ын агаарын ажиллагааны аюулгүй байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээ, тэр дундаа, эвсэл болон ОХУ хооронд гарч болзошгүй мөргөлдөөн болон ослоос сэргийлэх арга замыг талууд хэлэлцсэн гэж тэрбээр мэдэгджээ.

Хэлэлцээ ажил хэрэгч болсон бөгөөд аюулгүй байдлын хэлэлцээг цаашид ийм хэлбэрээр үргэлжлүүлэхээр талууд тохиролцсоныг Петер Күүк мэдэгдэлдээ онцлон тэмдэглэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ