Шинээр 39 мянган иргэнд орон сууцны зээл олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-09-14 18:08:44

Энэ сарын 10-ны байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 835.2 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна.

Үүнээс банкууд 19223 зээлдэгчийн нийт 571.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ. Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 2.03 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 39096 иргэнд 2099.3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд