Хил хамгаалалтад туслах хүчний гишүүд зөвлөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-29 18:24:22

Хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн зөвлөгөөн Дорнод аймгийн төвд болов. Зөвлөгөөнд Дорнод аймаг дахь хилийн отрядын удирдлага, хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн төлөөлөл оролцсон байна.

Хилийн отряд, орон нутгийн Засаг захиргааны нэгжийн удирдлагын хамтын ажиллагаа нь Монгол Улсын Хилийн тухай хуулиар, иргэдийг хил хамгаалалтад татан оролцуулах ажил нь МУ-ын Ерөнхийлөгчийн 149-р зарлигаар зохицуулагддаг. Тус аймгийн хувьд дээрх хууль журмыг үндэслэл болгон “Аймгийн Засаг даргын дэргэдэх хил хамгаалалтад туслах орон тооны бус зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байгаа гэнэ.

Энэ зөвлөл өнгөрсөн онд Хууль зүйн яам, ХХЕГ-тай хамтарч “Тал хээрийн бүсийн хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн зөвлөгөөн”-ийг явуулсан байна. 

Б.Туяа

Холбоотой мэдээ