Хөлөнбуйр сум шилдгээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 12:06:24

2015 оны ажил үйлсээрээ Хөлөнбуйр сум манлайлжээ. Хэрлэн сум удаах байрт шалгарсан бол Цагаан-Овоо, Дашбалбар сумд шил дарав.

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаар сумдын өнгөрсөн жилийн ажлын тайланг хэлэлцэж, амжилтаар нь ийн эрэмбэлсэн байна.

Хөлөнбуйр сум өнгөрсөн онд төсвийн хөрөнгө оруулалтаас гадна 200 сая төгрөгийн хөрөнгө босгож сум орон нутгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад зарцуулжээ. Мөн барга түмнийхээ соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх “Баргажин” олон улсын наадамд аймаг орноо төлөөлөн амжилттай оролцсон байна.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ