Монгол эдийн засгийн чөлөөт байдлаар 100-д жагсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-02 16:14:32

БИШКЕК. /ca-news/. Монгол Улс “Эдийн засгийн чөлөөт байдлын индекс”-т 100 дугаарт орж, өнгөрсөн жилийн үзүүлэлтээс 4 байр ухарчээ.

АНУ-ын стратеги судалгааны хүрээлэн болох “Heritage Foundation” байгууллагын жил тутмын тайланд тэмдэглэснээр, Монголын эдийн засаг аажмаар илүү орчин үеийн, эрч хүчтэй болж байгаа нь уул уурхайн олборлох салбарын хөгжилтэй холбоотой байна.

Худалдааны журам харьцангуй нээлттэй болж, орчин нь илүү үр дүнтэй болж байгаа нь хувийн салбарын өсөлтөд нөлөөлж байна.

Гэхдээ Монголд авлига ноцтой асуудал хэвээр байгаа бөгөөд авлигын түвшнийг өсөн нэмэгдэж байгаа гэж үзэж байна. Шүүх эрх мэдэл бүхий байгууллагууд хараат бус боловч улстөрийн оролцооноос болоод үр нөлөөгүй, эмзэг байгааг шинжээчид онцлон тэмдэглэжээ. Оюуны өмчийн эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах боломж Монголын Засгийн газарт байхгүй байна.

Дээрх индексийг гаргахдаа нийт 178 орны үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн байна. Уг жагсаалтыг 88.6 оноогоор Хонконг тэргүүлжээ. Жагсаалтын эхний гуравт Сингапур, Шинэ Зеланд орсон байна. Эдийн засгийн чөлөөт байдлын индекст АНУ 11 дүгээрт орсон бол ОХУ 153 дугаарт, Хятад 144 дүгээрт бичигджээ.

Жагсаалтын сүүлийг Умард Солонгос /176 дугаарт/, Венесуэл /177 дугаарт/, Куба улс /176 дугаарт/ мушгисан байна. Эдгээр улсыг Украин /162 дугаарт/, Беларусь улсын /157 дугаарт/ адил “дарамттай эдийн засаг” бүлэгт оруулжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ