Говийн сумынхан спортын тэмцээнээр өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 17:34:44

Говийн бүсийн сумдын дунд спортын 4 төрлийнтэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд Өвөрхангай аймгийн Баянгол, Сант, Төгрөг, Гучин-Ус, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумдын баг тамирчид оролцож, гар бөмбөг, ширээний теннис, шатар, шагайн харваа гэсэн төрлүүдээр өрсөлдсөн юм.

Спортын олон төрлөөр дамжуулан хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, туршлага солилцох, сум орон нутгаа сурталчлах, биеийн тамир, спортын үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилготой уг тэмцээний гар бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдээс Өвөрхангай аймгийн Баянгол сумын II баг, эмэгтэйчүүдээс Өмнөговь аймгийн Сайхан-Овоо сумын баг, Ширээний теннисний тэмцээнд эрэгтэйчүүдээс Төгрөг сумын иргэн н.Сумъяабат, эмэгтэйчүүдээс Төгрөг сумын иргэн н.Наранцэцэг, Шатрын тэмцээнд Баянгол сумын иргэн Ц.Цэдэнбалжир, Шагайн харвааны тэмцээнд О.Адъяахүү ахлагчтай Төгрөг сумын баг тамирчид тус тус тэргүүн байр эзлэжээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ