17 мянга орчим бууз цуглуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-04 10:10:28

Булган аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс санаачилсан сайн үйлсийн аян өргөн цар хүрээг хамарч байна. Цахим сүлжээг ашиглан албан байгууллага, аж ахуй нэгж, сумдыг уриалан дуудаж нэг байгууллагийн иргэн бүрээс  арав арван бууз зэргийг цуглуулан тусламж хэрэгтэй айлуудад өгч байгаа юм.

Тус арга хэмжээг "Саахалт айлын санаа нэг-Айл хүний амь нэг" уриан дор "Бусдын төлөө зүрх сэтгэлээ зориулцгаая-2"  нэртэй зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар Булган аймгийн Булган, Баяннуур, Рашаант, Сайхан, Бүрэгхангай, Хишиг- Өндөр, Бугат, Баян-Агт, Хангал, Орхон зэрэг 11 сум, аймгийн ЗДТГ, ХГБХХ, Номын сан, Тагнуулын хэлтэс, Хөдөлмөрийн Хэлтэс, БСГ, Мээж ХХК, Хас банк, ЭӨЦС, 1-р 12 жилийн сургууль, Хөгжимт жүжгийн театр, Статистикийн хэлтэс, Цагдаагийн газар гэсэн 13 байгууллагын 1453 сайхан сэтгэлтэй иргэд, төрийн албан хаагчид хамрагдаж 17 мянга гаруй бууз цугларч 68 зорилтот бүлгийн анхаарал халамж шаардлагатай, ганц бие ахмад настан, өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айл өрхөд гардуулан өгөөд байна.

                                                                                                                            П.Батням

              

Холбоотой мэдээ