Хонин жилийг Завханы Цагдаагийн газар амжилт дүүрэн үдэж байна

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 13:25:44

Завханы Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн дэг журам сахиулах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.

Эднийхэн өнгөрч буй хонин жилд Монголын ирээдүй болсон “Хүүхдийн төлөө сайн үйлсийг дэмжигч байгууллага”, эрүүл амьдралын үндэс, албан үүргээ нэр төртэй гүйцэтгэх баталгаа   “Спортыг дэмжигч”, “Эрүүл мэндийг дэмжигч” байгууллагаар тус тус шалгарчээ.

Мөн багийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Будхүү хүч чадал, тэсвэр хатуужил эр зоригийн спорт Дэлхий таеквандогийн аварга,  эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Идэрмөнх мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлаараа  улсад тэргүүлж, “Тэргүүний ажилтан”-ны болзлыг тус тус ханган ажиллажээ.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ