Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Цагаан-Үүрийн тамирчид түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 14:02:56

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд Дэлхийн оюуны өмчийн академийн гавьяат тамирчин, Монгол Улсын цанын спортын мастер ахмад тамирчин Б.Адилбишийн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цанын тэмцээн болж хүүхэд, насанд хүрэгчидийн нийдсэн 150 гаруй тамирчид өрсөлдлөө.

Тэмцээнд Цагаан-Үүр сумын баг тамирчид 6 алт, 9 мөнгө,9 хүрэл медаль хүртэж багаараа түрүүлжээ. Энэ үеэр цаг агаар их хүйтэн учраас 8 хүүхдийн гар болон хамрын үзүүр өнгөц хөлдсөн тул Цагаан-Үүр сумын Эрүүл мэндийн байгууллагаас осол гэмтэл болон осголт хөлдөлтийн үед авах анхны тусламжийг үзүүлжээ.

Мөн халуун аарцаар тэмцээнд оролцсон тамирчид, тэмцээнийг зохион байгуулж байгаа багш дасгалжуулагч болон  иргэдэд нийт 50 литр аарцаар витаминжуулалтыг хийж үйлчилжээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ