Шанхайд эмх журам сахиулахад сайн дурынхан тусална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-05 14:51:29

БЭЭЖИН. /RIA Novosti/. Билгийн тооллоор шинэ жилийн баярын үеэр Хятадын Шанхай хотод эмх журам сахиулахад цагдаа нарт 3000 гаруй хүн сайн дураараа тусална гэж “Shanghai Daily” сонинд мэдээлжээ.

Сайн дурынхан салют буудуулахыг хориглосон журмын хэрэгжилтэд хяналт тавихад эмх журам сахиулагчдад туслах аж. Шанхай хотын зарим дүүрэгт болон төвийн хэсэгт нэгдүгээр сарын 1-нээс эхлэн салют буудуулахыг хоригложээ. Цагдаа нар сайн дурынхантай хамт хоёрдугаар сарын 6-7-нд, мөн 11, 22-нд эдгээр дүүрэгт эргүүл хийнэ.

Үүнээс гадна, сайн дурынхан төмөр замын буудлууд, худалдааны төвүүд, олон хүн цуглардаг хотын төвийн гудамж, талбайд тусгай зурагт хуудсуудыг нааж, хүмүүст хуудас тараах аж.

Хятадад Билгийн тооллоор шинэ жилийн баяр болох Хаврын баяр буюу “Чуньзе” энэ жил хоёрдугаар сарын 8-нд шилжих шөнө тохионо.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ