Монгол Улс НҮБ-ын ХЭЗ-ийн ажлын хэсгийн илтгэгчээр ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-05 16:57:03

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ)-ийн гишүүний хувьд Соломоны Арлууд Улсын хүний эрхийн төлөв байдлын тайланг НҮБ-ын ХЭЗ-өөр хэлэлцэх Ажлын хэсгийн Илтгэгчээр ажиллав.

Энэ нь манай улс НҮБ-ын ХЭЗ-ийн үйл ажиллагаанд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн эрхтэйгээр оролцож эхэлснээс хойш хийж буй анхны томоохон ажил юм.

ХЭЗ нь НҮБ-ын гишүүн улс бүрийн хүний эрхийн нөхцөл байдлыг (Universal Periodic Review-UPR) 4 жил тутамд хянан хэлэлцэж, дүгнэлт, зөвлөмж гаргах үндсэн үүрэгтэй.

ХЭЗ жилд дунджаар 42 улсын хүний эрхийн төлөв байдлын тайланг хэлэлцдэг. ХЭЗ-ийн гишүүнээр ажиллаж буй 47 улс бүр тухайн жилд хэлэлцэгдэх 3-4 улсын тайланг гардан хариуцаж, хэлэлцэх үйл явцад тэргүүлэх үүрэгтэйгээр оролцдог. Тухайлбал Монгол Улс ХЭЗ-ийн гишүүний хувьд 2016 онд Соломоны Арлуудын Улс, Сент-Винсент ба Гренадин, Уганда зэрэг 3 улсын хүний эрхийн төлөв байдлын тайланг хэлэлцэх Ажлын хэсгийн Илтгэгчээр ажиллах юм. Хүний эрхийн төлөв байдлын тайлангаа хэлэлцүүлж буй улсыг ХЭЗ-ийн гишүүн орнуудад харицуулахдаа гишүүн 47 улсын дунд шодолт хийж оноодог болно.

Холбоотой мэдээ